“Оролцоот эрүүл шүд” аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 шүдний кабинетын эмч болон хувийн хэвшлийн 4 шүдний эмнэлэг тус бүр 1 цэцэрлэгийн бага ангийн 1 ангийг сонгон авч, амны хөндийн эрүүлжүүлэлтийн загвар үйл ажиллагааг хэрэгжүүлж, сонгосон ангийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж, эцэг, эх, багш нарт амны хөндийн эрүүл ахуйн сургалт зохион байгуулан ажиллаж байна. Мөн хүүхдүүдийн шүдэнд фторын түрхлэг түрхэж, шүдний өвчтэй илэрсэн хүүхдүүдийн эцэг, эхэд нь зөвлөгөө өгч, эмчилгээнд хамруулсан байна.
Цаашид тус ангийн хүүхдүүдийг цэцэрлэгийн бэлтгэл бүлэг төгстөл нь хянаж, шүд цоорлоос урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Харин сум дундын эмнэлгүүдийн шүдний эмч нар өөрийн сумын болон тойргийн 1-2 суманд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийн үзлэг хийж, фторын түрхлэг түрхэж, амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж байна.
“Оролцоот эрүүл шүд” аяныг 2-р сараас эхлэн 10 сарын хугацаатаа эхлүүлсэн. Аян цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог шүд цоорох өвчлөлийг бууруулахад сургууль, цэцэрлэг, эцэг эхчүүд, хувийн хэвшлийн эмнэлгийн оролцоог нэмэгдүүлэх, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн түвшинд хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилготой. Үүний хүрээнд Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийд үзлэг хийхэд 84 орчим хувьд шүд цоорох өвчтэй гарч, дунджаар нэг хүүхдийн 4-5 шүд нь цоорсон байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотоос нүүр ам судлалын багшийг урьж, Эрдэнэбулган сумын сургуулиудын нэгдүгээр ангийн 500 хүүхэд, эцэг эхэд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

Мөн хүүхдийн шүд цоорох өвчлөлийг бууруулахад сургууль, цэцэрлэгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шүд эрүүл бол бие эрүүл” 3 сарын аяныг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд хүүхдүүдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт дахин хамруулж, сургалтын хөтөлбөрт энэ төрлийн мэдээлэл олгох аргачлалыг боловсруулж, хэрэглэгдэхүүний хангалтыг нэмэгдүүлжээ. Цаашид Боловсрол, соёл урлагийн газартай хамтран сургалтын хөтөлбөр, аргачлалд үнэлгээ хийж, сайжруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Гэрэлт-Од