"Тэгш гудамж" аяны шилдгүүдийг шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зарласан "Тэгш гудамж" аянд Сайншанд сумын долоон багийн ажлын алба болон 105 айл өрх оролцож, хашаагаа нэгэн жигд тэгшлэн, өнгө үзэмжийг сайжруулан, гудамж, зам талбайд цэвэр, эрүүл хоггүй орчин бүрдүүллээ.
Тэд энэ ажилдаа нийт 30 сая төгрөг зарцуулжээ.
Аяны үйл ажиллагааг дэмжин, өөрийн амьдарч буй орчноо тохижуулснаар тэргүүн байрт хоёрдугаар багийн иргэд, дэд байрт нэгдүгээр багийн иргэн Н.Нэргүйбаатар, гутгаар байрт зургадугаар багийн иргэн С.Ганбаатар нар шалгарч өргөмжлөл 200.000-500.000 төгрөгөөр шагнуулав.
Тэд өөрийн амьдардаг орчныхоо гудамж талбайг засварлаж, 00-ыг стандартын дагуу хийж, хашаагаа нэгэн ижил өнгөөр будаж тохижуулсан байна.
Сайншанд сумын ЗДТГ-аас гэр хорооллын гудамж эгнээг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулахад, иргэдийн оролцоонд тулгуурлан бүтээлч хөдөлмөрийг дэмжих зорилгоор "Тэгш гудамж" аяныг дөрөвдүгээр сарын 20-ноос зургаадугаар сарын 20-ныг хүртэл зарласан юм.

Х.Эрдэнэбулган