Абдул Карим Забон гэрээгээ цуцлах болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 12:30:27

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд буюу Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг худалдаж авсан Абдул Карим Забон гэрээгээ цуцлах болжээ.

Энэ оны 11 дүгээр сарын 30-нд болсон газрын дуудлага худалдаагаар  Абдул Карим Забон тус газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм. Дуудлага худалдаа болсноос хойш түүний болон эхнэрийнх нь талаар ташаа мэдээлэл, гүтгэлэг олон удаа гарсан төдийгүй иргэдээс ч гэрээгээ цуцлах тухай олон хүсэлт иржээ.Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, гэрээгээ цуцлах болсон хэмээн  Абдул Карим Забон тайлбарлажээ.

Ч.Ариунболд

相关新闻