Зуны сургалтаар хүүхдүүд цагаан идээгээр хооллож бие бялдраа хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-06 21:36:47

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд Оюунлаг Монгол сургалтын төвөөс бага ангийн суралцагчдад зориулсан өдөр өнжүүлэхийг эрүүл агаарт хичээллүүлж эхэлжээ.
Тус сургалтын төвөөс аймгаас хоёр км зайтай цэвэр агаарт анх удаа бага ангийн суралцлагчдад зориулсан сургалтыг эхлүүлээд 10 гаруй хонож байна. Энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүд зуны даалгавараа хийх, бие бялдарын бялдаржуулан хөгжүүлэх бүжиг, спортоор хичээллэнгээ гадаад хэл сурах, Математик, Монгол хэл, шатар, даам, соробан сампин, уран хайчилбар, бүжиг, гимнастик, хөгжим дуу, теквандо гэх мэт сургалтыг нэг дор авах юм байна. Цогц сургалтыг сурагчдын түвшинг тодорхой хэмжээгээр ахиулан төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилготой өглөө, өдөр, оройн хоолонд түлхүү цагаан идээгээр хооллож авах-хүргэлтийн үйлчилгээтэй ажээ. Энэхүү сургалтанд хамрагдах хүүхдийн тоо гүйцсэн хэдий ч эрэлт ихтэй байна. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчилсөн зуны сургалтаа наймдугаар сарын 25 хүртэл хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа Оюунлаг Монгол сургалтын төвөөс мэдээлэв. Мөн сургалтуудаас сонгон танхимын болон ганцаарчилсан нэмэлт сургалтыг өгөх боломжтой юм. Өмнө нь Завхан аймагт зуны сургалт хичээлүүлдэг төв байхгүй байгаагаараа онцогтой юм байна.

Б.Мягмарсүрэн


相关新闻