Шизуоко мужтай боловсрол, соёл, спорт шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-08-02 16:47:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Шизуоко мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр талын боловсрол, соёл, спорт шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Шизуока мужийн дэмжлэгээр хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд тус мужийн Засаг даргатай биечлэн уулзаж, Монгол-Японы боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Хоёр улсын баг тамирчид хамтарсан бэлтгэл хийх, түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд ахлах ангийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжиж буй. Мөн спортын салбарт жудо, чөлөөт бөх, пара хөнгөн атлетик, боксын чиглэлээр Шизүока мужийн дөрвөн хотод хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд соёл, боловсрол, спортын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаанд тус мужийн гүйцэтгэх үүрэг, оруулж буй хувь нэмэр их байдагт талархаж буйгаа салбарын сайд албан ёсоор илэрхийлсэн юм. 

相关新闻