Ахиц гараагүй учир багшийн цалин нэмүүлэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Монголын багш нар 2017 оны наймдугаар сарын 06-наас эхлэн цалингаа нэмүүлэхээр өнөөдрийг хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж, тэмцэж ирлээ. Энэ тэмцэл цаашид үргэлжлэх болно гэдгийг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Тус хуралд "Монголын багш нарын нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа, Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар нар оролцлоо.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ, “Бид ололт, амжилт, алдаа, оноотой нэг жилийг ардаа үдэж байна. Энэ хугацаанд Монголын багш нарын нэгдэл ТББ, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалин нэмүүлэх түр хороог албан ёсоор байгуулсан. МБҮЭХ нь албан ёсны 1500 гишүүнтэй. Энэ сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүд хурал хийж цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргана. Энэхүү эсэргүүцлийн хүрээнд сурагчдын амралт, анги даалт, кабинет зэрэг нэмэгдэл цалинг хасахгүй байлгах талаар журам баталсан. Үүнээс өөр ахиц дэвшил гараагүй учир бид бүхэн тэмцлээ цааш үргэлжлүүлнэ” гэв.
“Монголын багш нарын нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж: Багшийн нэг цагийн хөдөлмөрийн хөлс бага байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлс бага байгаатай холбоотой юм. Монголын төр бол ард иргэдийн хамгийн чухал өмч учир бид бүхэн Монголын багш нарын төлөөллөөс УИХ-д суулгахын төлөө ажиллана.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар: Боловсролын салбар улс орны хөгжлийн тэргүүлэгч салбар учир цалин ахуй хангамж нь олон улсын хэмжээнд хүрч, амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой. МҮЭХ хөдөлмөрчин иргэдийн эрхийг тууштай хамгаалж чадахгүй, хууль эрх зүйн орчин нөлөөлж байгаа учир тусгай холбоог бий болгосон.
Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар: Монголын тэргүүлэгч салбар буюу багш нарын цалин ажилласан жилээсээ хамаарч 350-450 мянган төгрөгийн хооронд байна. Энэ нь нэг багшийн долоо хоногийн хэрэгцээнд хүрдэггүй нь харамсалтай байна. Багшийн цалинг нэмүүлэх энэхүү тэмцэл бол Монгол Улсын бүхий л салбарын цалинг нэмэгдүүлэх томоохон хөдөлгөөн болж байгаа юм гэв.

Д.Болор-Эрдэнэ