Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж спортын тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 16:58:29

“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтаж Дорноговь аймгийн ЗДТГ, БТСГ, Дорноговь аймгийн Ардчилсан хүчний холбоо  хамтран удирдах албан тушаалтнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатарын олон төрөлт спортын тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд долоон багийн 105 тамирчин оролцоход Б.Цэрэндорж ахлагчтай “Золбоо” баг тэргүүлж шилжин явах цомын эзэн болов. Удаах байрт П.Ганхуяг ахлагчтай “Сүлд” баг шалгарсан бол С.Бөххүү ахлагчтай “Шонхорын дайралт” баг гуравдугаар байрт шалгарсан аж.  Дашрамд дурдахад Дорноговь аймгийн ЗДТГ-аас авлигагүй нийгмийн төлөө уриан дор ард иргэдийн дунд  Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор үгийн сүлжээ бөглөх уралдаан, “АХА” тэмцээн зэргийг зохион байгуулсан байна.  

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

相关新闻