Сайншандад 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багт 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын шав тавих ёслол наймдугаар сарын 13-нд боллоо.
Сургуулийн барилгыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барихаар тендерт шалгарсан бөгөөд 2019 онд бүрэн ашиглалтад оуулахаар ажлаа эхэлж буй. Сайншанд сумын дөрөвдүгээр багт байдаг ерөнхий боловсролын III сургууль 400 орчим хүүхдийн багтаамжтай хэдий ч багтаамж хоёр дахин ихэсч 800 гаруй хүүхэд сурч байгаа юм.
Бага сургуулийн барилгыг барьснаар ачаалал багасч өдөрт хоёроос гурван ээлжээр хичээллэдэг байдал үгүй болж хэвийн хичээллэх боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо. Шав тавих үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга Ц.Баярмаа, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа, "Өгөөмөрөн шанд” ХХК-ийн захирал П.Баатарчулуун болон багийн иргэдийн төлөөлөл оролцов.

Х.Эрдэнэбулган