Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 14 хувьцаат компанийн 78,701 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 5 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК UID+6.29 хувиар, "Хөх ган" ХК HGN+4.32 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст-Увс" ХК JIV-8.69 хувиар, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК ERDN-5.0 хувиар буюу компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 19263.81 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,335,940,155,650.7 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.