БХЯ дэргэдээ 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулж, нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр Батлан хамгаалах яам дэргэдээ 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулжээ.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажлын нэг нь энэ аж.
Тус цэцэрлэгт БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, харьяа анги салбарт ажиллаж буй офицер, ахлагч нарын 02-05 насны хүүхдүүд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн мэргэжлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай хамтран ажиллахаар БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газартай зөвшилцөж БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэгийг Нийслэлийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн салбар болгон хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулан, гадна талдаа эко орчныг бүрдүүлэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангаж, бүхий л өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулжээ. Цэцэрлэгт юу байх ёстой бүх хэрэглэлийг 100 хувь шийдсэн байна.

Б.Заяа