С.Чинзориг: Хөдөлмөрийн маргаан зохицуулах тогтолцоонд өөрчлөлт оруулсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, ОУХБ-ын төлөөлөгчид, ажил олгогч, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон ОУХБ-ын Монгол Улс БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер нар үг хэлсэн.
2610 days