АНУ-д очих саналаас Скрипаль татгалзжээ
ЛОНДОН. /РИА Новости/. Английн Солсбери хотод хордсон Оросын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа байсан Сергей Скрипаль гэртээ харихгүй бөгөөд чухам хаана амьдрах вэ? гэдэг асуудал үүсээд байгаа боловч тагнуулч асан өөр оронд очихыг хүсэхгүй байгаа аж. Ийм мэдээллийг “Skripal Files” номыг зохиогч, Их Британийн телевиз радиогийн “Би-Би-Си” компанийн сэтгүүлч Марк Урбан өгчээ.
2570 days