Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоол баталжээ
МЕХИКО. /РИА Новости/. Вашингтонд болж буй Америкийн улсуудын байгууллагын /АУБ/ Ерөнхий ассамблей АНУ-ын санал болгосон Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг мягмар гарагт баталсан нь тус улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжийг нээж өгч байгаа ажээ. “19 гишүүн орон дэмжиж, 4 улс эсэргүүцэж, 11 улс түдгэлзсэн санал өгснөөр АУБ-ын Ерөнхий ассамблей Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг баталлаа” гэж тус байгууллагын Twitter хуудаст мэдээлсэн байна.
2683 days