Салхи, нарны эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлжээ
ЛОНДОН. /Anadolu/. Салхи, нарны эрчим хүчний үүсгүүрүүд өнгөрсөн онд дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлснээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Ember” эрчим хүчний судалгааны төвөөс лхагва гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. Энэ үзүүлэлт 2021 онд 10 хувьтай байсан юм.
52 days