ТОЙМ
Ерөнхийлөгчийн хоригоос ард нийтийн асуулга хүртэл
Ард нийтийн санал асуулгын тухайд авч үзвэл бидний мэдэх зүйл, хуримтлуулсан туршлага бага, өнгөрсөн хугацаанд энэ талаар болсон үйл явдал явцуу хүрээн ( 1945 онд явуулсан гэх)-д байх жишээтэй. Одоо  хэрэглэх гэж байгаа  ард нийтийн санал асуулгыг шууд ардчиллын нэг хэлбэр гэж үздэг аж. Ирээдүйд энэ хуулийг амьдралд маш олон удаа хэрэглэх нь тодорхой. Тэр талаас нь авч үзвэл ард нийтийн санал асуулгыг араасаа маш олон муу үр дагавар гаргах байдлаар энэ хуулийг хэрэглэж болохгүй болов уу. Тийм учраас “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн алдаа бага гаргах (болж өгвөл гаргахгүй) үүднээс эхнээс нь сайн ярилцаж зохион байгуулах хэрэгтэй болов бололтой. Уг нь Үндсэн хуулийн нэмэлтийг ард түмнээс асуух хэрэгтэй болсон тул ард нийтийн санал асуулгын хуулийг анх удаа хэрэглэх хэрэгцээ шаардлага гарлаа. 
2085 days
Долоон хүний тав нь сарын дунджаас доогуур цалин авдаг
Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т  энэ оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид НДШ төлжээ. Шимтгэл төлөгчдийн 67.4 мянга нь 320000 төгрөг хүртэл, 89.1  мянга нь 320001-500000 төгрөг, 209.1  мянга нь 500001-900000 төгрөг, 148.7  мянга нь 900001-1300000 төгрөг, 42.0  мянга нь 1300001-1500000 төгрөг, 119.6  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байсан аж.Салбараар  нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн өндөр 2.6 сая төгрөг байна. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага гарчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны  хоёрдугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6  мянган төгрөгөөр (2018 оны дөрөвдүгээр улирал) өссөн байна. 
2092 days