Мал тооллого амжилттай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:40:17

Говь-Алтай аймгийн хэмжээгээр жил бүрийн эцэст улс орон даяар хийгддэг малын тооллогын ажил амжилттай явагдаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг хуулийн дагуу 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдах мал тооллогын ажлыг 18 сум, 87 багийн хэмжээнд явуулж байна. Энэ жилийн мал тооллогын ажил 3 жил тутам хийгддэг хашаа, худгийн тооллоготой хамт хийгдэж байгаагаараа онцлог ажээ. Мал тооллогын ажлын явцыг 3 чиглэлд гарч хяналтын тооллого хийхээр ажлын хэсэг томилогдсон байна. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдал тооллогын ажилд хүндрэл учруулахааргүй боломжтой байгаа бөгөөд сум аймгийн төв комисстойгоо байнгын холбоотой ажиллаж байгаа гэнэ.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news