Нийгмийн даатгалын хэлтэс “Шударга ёсны төлөө” шагнал хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:43:50

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Уг уралдаанд шалгарсан байгууллага, хүмүүст  шагнал гардуулав.

Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллага дотроо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлж иргэдэд ил тод, хүртээмжтэй үйлчлэх чиглэлээр олон нийтийн талархлыг хүлээсэн аян зохион байгуулж байгаа Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонд “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага” шагналыг гардууллаа.

Б.Туяа

Related news