Хөлөнбуйрын гүүр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:51:30

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын дээгүүр 290 метр урттай төмөр бетонон гүүр, 3.4 км хайрган хучилттай автозам ашиглалтад орлоо.

Ингэснээр Хэрлэн голын хойно байрлах сумдын иргэд жилийн дөрвөн улиралд Хэрлэн голыг гүүрээр чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэж байна.

Төмөр бетонон гүүрийг 2013 онд зам тээврийн яамны захиалгаар “ЗМЗ” зам гүүрийн компанийнхан барьж эхэлжээ. Мөн нутгийн иргэд зам тээврийн хөгжлийн төвөөс гүүрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон талаар “ЗМЗ” компанийн захирал н.Ганбаатар ярилаа.

Б.Туяа

Related news