180 гаруй өрх төсөлд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 10:04:44

“Нийгмийн түншлэлийн сүлжээ”  /НТС/ ТББ нь Завханы Улиастай суманд салбараа нээгээд хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Нийгмийн Түншлэлийн сүлжээ ТББ орон нутгийн бизнесийн бүлэг байгуулж, хуримтлал бий болгох, хуримтлалаараа бүлэг дотроо зээл олгох, өрхийн бизнесийг өргөжүүлэх, тогтмол сургалтанд  хамруулах,  орон нутгаа хөгжүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргаатай хамтран хийх, урлаг спортын арга хэмжээ зохиох зэрэг төслүүдийг хэрэгжүүж буй юм. Энэ төсөлд Улиастай сумын Жинст, Чигэстэй, Жаргалант багийн 150 айл өрх, хөдөөгийн таван сумын 34 өрх хамрагджээ.

Төсөл 2016 оны есдүгээр сар хүртэл хэрэгжих юм байна.  

Б.Мягмарсүрэн

Related news