Б.Гүндаваа “Этна-2015” тэмцээнд III байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-11 12:59:03

Итали улсын Сицилл хотноо энэ сарын 4-8-нд хоёр дахь удаагийн "Этна-2015" олон улсын нээлттэй тэмцээнд 11 орны 100 гаруй шатарчид өрсөлдсөнөөс их мастер Б.Гүндаваа "А" ангилалд амжилттай оролцон III байр эзэлжээ.

Тэрбээр, 7 өргөөс 3 хожиж  4 тэнцсэн амжилтаар чансаагаа +1-ээр ахиулав.Тус тэмцээнд дөрвөн Их мастер урилгаар оролцсоноос Украины ОУИМ, Дэлхийн шатрын олимпиадын 2 мөнгө, 2 хүрэл медаль, Европын багийн аваргын 6 удаагийн алт, 1 мөнгөн медальт нэрт шатарчин Олег Романишин нарын шилдгүүд иржээ.

Мөн Унгарын шилдэг Их мастер 2607 чансаатай Петер Прохазка, Голландын шилдэг Их мастер 2542 чансаатай Ян Верле нарын шилдгүүдээс гадна Б.Гүндаваа Ази тивээ төлөөлж амжилттай оролцлоо. Б.Гүндаваа шийдвэрлэх 6 дугаар өргийн тоглолтод тэмцээний чансааг тэргүүлэгч Прохазкатай 5 цаг тоглон хожлын боломжоо эцсийн мөчид алджээ. “Шунхлай” групп, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУИМ Б.Гүндаваагийн Европын цуврал тэмцээнүүд үргэлжилж байна.

Д.Өлзий

Related news