Иргэний нийгэм, ТББ-уудын тайланг анх удаа нийтээр сонсож хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан Иргэний нийгэмлэгийн байгууллага, Төрийн бус байгууллагын тухайн онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний тайлан, сонсголыг хэлэлцлээ.
Аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д зохион байгуулсан уг үйл ажиллагаа нь аймгийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог байв. Тус байгууллагууд тулгамдаж буй асуудлаа харилцан ярилцаж, ирэх онд хийгдэх ажил арга хэмжээгээ энэ үйл ажиллагаан дээр танилцууллаа. Тус үйл ажиллагаанд зөвхөн гэрээ байгуулсан бус гэрээ байгуулаагүй Иргэний нийгэмлэгийн байгууллага, Төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Жилийн ажлыг дэмжиж сургалт зохион байгууллаа
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас 2015 оныг Өсвөр үе залуучуудын эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан юм.
Энэ ажлыг дэмжих зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Эрүүл мэндийн төв, сумын ЗДТГ хамтран “Өсвөр үе залуучуудын эрүүл мэндийг дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэдийн оролцоог идэвхжүүлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар заавал хэвшүүлэх 21 дадалд суралцсан эсэх, хөдөлгөөн эрүүл мэнд урт нас гэдгийг залуусд ойлгуулж, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх дасгал, хөдөлгөөнийг зааж өгчээ.
Сумдыг орон сууцжуулах ажил үргэлжилж байна
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд "Сэлэнгэ 25" орон сууцны төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд нэгдэж нийт 8 суманд 5 давхар 25 айлын тохилог орон сууцыг ашиглалтанд оруулax зорилготой ажиллаж байгаа юм. Энэ удаа Баянгол суманд "Сэлэнгэ 25" орон сууцны төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Төслийн хүрээнд баригдаж байгаа эл 5 давхар барилга нь Цагааннуур, Ерөө, Шаамар, Зүүнбүрэн сумдад баригдсан юм.
Гэр бүл бат бөх байх нь хамгийн нандин, чухал зүйл юм
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Залуу эмч нарын холбооноос “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт нийгэмд үр өгөөжөө өгсөн, залуу хосуудад зориулсан үйл ажиллагааг Хөтөл бүс, Мандал бүс, Сүхбаатар сумда д зохион байгуулж байна.
Тэд “Хүний амьдралын хамгийн нандин чухал зүйл бол гэр бүл юм. Гэр бүлийн гишүүд нэг нэгнийгээ үргэлж ойлгож, хүндэлж, хайрлаж байх нь гэр бүлийн уур амьсгал тайван, аз жаргалтай, ажил төрөл нь ч бүтэмжтэй байх үндэс болдог. Иймд гэр бүлийн гишүүд тэр дундаа түшигтэй эр нөхөр, халамжтай эхнэр тэдгээрийн харилцаанд зарим тохиолдолд гардаг алдааг ойлгуулж залруулах, хоорондын харилцааг улам бэхжүүлэх явдал юм” хэмээн үзэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Эл үйл ажиллагааны хүрээнд ”Сэлэнгэ аймгийн залуу эмч нарын холбоо” ТББ-ын танилцуулга, “Хамгийн чухал нь гэр бүл” лекц, “Эрүүл амьдрал-Эрүүл харилцаа”, Хөгжимт дасгал, Эмч зөвлөж байна, Бүлгийн ярилцлага, “Хайрын болзоо” love party зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа юм. Тус арга хэмжээнд оролцох хосууд нь 40 хүртэл насны, гэрлэлтийн баталгаатай, нийгэмд манлайлал болсон гэр бүл байх аж. Залуу эмч нарын холбооны залуус энэ үйл ажиллагаагаараа “Гэр бүл бат бөх, итгэл найдвар, хайр баяр хөөрөөр дүүрэн байх нь улс эх орны маань хувьд хамгийн нандин, чухал зүйл юм гэдгийг нийгэмд залуу хосуудад ойлгуулахыг эрмэлзэж байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг