А.Отгонбаяр СУИС-д үнэ төлбөргүй суралцахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-14 17:28:41

БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр "Авьяаслаг Монголчууд 2015" шоуны шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дуучин залуу А.Отгонбаяр, уран нугараач А.Уранбилэг, Э.Нарангарав, "Янзган хүрээ" хамтлаг, бүжигчин Б.Тэмүүлэн, М.Халиун, уран нугаралтын "Нарны охид" хамтлаг иржээ. Түүнчлэн шоуны ялагч "Эгшиглэнт чимээ" хамтлагийг урьсан хэдий ч ирж амжаагүй байна.

Уулзалтын үеэр салбарын сайд шоунд амжилттай оролцсон сурагчдад "Шилдэг сурагч" өргөмжлөл гардуулж гарын бэлэг гардуулав. Мөн үзэгчдийн саналаар шилдэг гуравт үлдсэн А.Отгонбаярыг СУИС-ийн дуулаачийн ангид дөрвөн жил төлбөргүй суралцах урилгаар шагнан, амжилт хүсээд энэхүү эрхийн бичгийг гардуулсан юм.

Ж.Болор

Related news