“Rio Tinto” 4 тэрбум доллар татахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-15 11:23:31

МОСКВА. /Rambler/. Их Британи-Австралийн уул уурхай-төмөрлөгийн “Rio Tinto” компани Монголд зэсийн хүдэр баяжуулах болон олборлолтоо өргөтгөх зорилгоор банкуудаас 4 тэрбум орчим доллар татахаар төлөвлөж байгаа тухай “Financial Times” сонинд бичжээ. Энд Хятадтай залгаа хилээс холгүй оршдог "Оюутолгой" орд газарт явуулах олборлолтын тухай  бичсэн аж.

Тус компани холбогдох гэрээг ирэх долоо хоногт Монголын нийслэл Улаанбаатар хотод байгуулж магадгүй гэж тус сонинд тэмдэглэжээ. “Rio Tinto” 2013 онд "Оюутолгой" орд газарт зэс олборлож эхэлсэн бөгөөд олборлолт нь одоог хүртэл төслийн хүчин чадалд хүрээгүй байгаа юм. 2015 оны эхний есөн сард тус уурхайгаас 48 мянга орчим тонн түүхий эд тээвэрлэсэн гэж тус сонинд бичжээ.

Д.Жаргал

 

Related news