Самар түүх эрхийн бичгийг 10 дугаар сарын 15-с олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 11:01:22

Энэ жил самар, жимс ургах явц харьцангүй сайн байгааг ой бүхий газар нутагтай аймгийнхан багагүй ярьж байгаа. Өвөрхангай аймгийн хувьд Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар хушны самар их хэмжээгээр ургасан ч болц хараахан гүйцээгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд 10 сарын 15-аас самар түүх шийдвэрийг гаргасан.

Гэвч иргэд ойд хэсэг, бүлгээр зорчиж, зориулалтын бус аргаар самар түүж байгаа ба хуш модыг гэмтээх, ой хээрийн түймэр гаргах зэрэг зөрчлүүд үүсгэж болзошгүй байгаа тул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг оролцуулсан хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, самар түүгч иргэдийг саатуулах арга хэмжээ аваад байна.

Мөн иргэдийг хориотой хугацаанд самар түүхгүй байх, бусдаас их хэмжээгээр худалдан авч борлуулан бусдын болон өөрийн биеийг хордуулахгүй байхыг анхааруулж, самрын болц гүйцэх хугацаа буюу 10 сарын 15-аас эрхийн бичгийг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу авч, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүхийг сануулж байгаа юм.

Б.Батчимэг

Related news
Comments