Цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 08:52:42

2016 оны Цэргийн шинэчилсэн  бүртгэл Булган аймагт энэ сарын 10-31-ний хооронд явагдаж байна.

Аймгийн хэмжээнд 18-50 насны эрэгтэйчүүд, 20-55 насны бэлтгэл офицерууд цэргийн үүрэгтний үнэмлэх болон бэлтгэл офицерийн үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэхийг аймгийн Цэргийн штабаас мэдээллээ.
Булган сумын 1-р багийн иргэд багийн хөгжлийн төв дээр, харин 2, 4, 6-р баг сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэнд бүртгүүлнэ. 3, 5-р баг багийн Засаг даргадаа бүртгүүлэх юм байна. Дээрх дурдсан хугацаанд цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авах юм байна.

П.Батням

Related news