АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтод ирак цэргүүд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-21 10:27:35

ВАШИНГТОН. /Anadolu/. Иракийн төвийн нутгийн эль-Фаллужа хотын ойролцоох тус улсын армийн байлдааны байрлалд АНУ тэргүүтэй эвслийн нисэх агаарын онгоц цохилт өгснийг “хоёр талд хамаатай алдаа” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд тайлбарлажээ.

Цохилтын үеэр 9 цэрэг амь үрэгдсэнийг Иракийн Батлан хамгаалахын яам нотолсон байна.

Уг хэргийг “АНУ тэргүүтэй эвслийн Ирак, Сирид явуулж буй “Хойшлуулшгүй шийдвэр” ажиллагааны үеэр Иракт нөхөрсгөөр гал нээсэн” анхны тохиолдол гэж АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын мэдэгдэлдээ нэрлэжээ.

“Иракийн аюулаас хамгаалах хүчинтэй үйл ажиллагаагаа зохицуулдаг хэдий ч агаарын цохилтуудын нэг нь ирак цэргүүдийн аминд хүрсэн байж болзошгүйг эхний мэдээлэл харуулж байна” гэж АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал мэдэгджээ.

Эль-Фаллужа хотын ойролцоох Иракийн хуурай замын тусгай хүчний хүсэлтийн дагуу агаарын цохилтыг өгсөн гэж төв командлалын мэдэгдэлд дурдсан байна.

“Хоёр талд хамаатай алдаа” гэж АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Эш Картер болсон хэргийг тайлбарласныг тус улсын хэвлэлд мэдээлэв.

Х.Аминаа

 

Related news