Өвөрхангайд махны үнэ Улаанбаатарынхаас үнэтэй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:48:14

Өвөрхангай аймгийн төв захад худалдаалж буй махны үнэ Улаанбаатарын үнэ ханшнаас өндөр байна гэх шүүмжлэлийг иргэдээс 7032-1111 утсанд ирүүлжээ.

Махны худалдаачид малчдаас нэг килограммыг нь 1800-2000 төгрөгөөр бодож авсан махаа 4000-4500 төгрөгөөр зарж байна. Гэтэл Улаанбаатарт хонины мах 1 кг нь 3300-3500 төгрөгийн хооронд байгаа. Махны үнийг зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог баймаар байна гэсэн шүүмжлэлийг тухайн иргэн тавьсан байв.

Өнөөдрийн байдлаар аймгийн төв захад ямааны мах нэг кг нь 3500, хонины мах 3500-3800, адууны мах 3500, үхрийн мах 5000 төгрөгийн үнэтэй байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news