Д.Төмөрхүлэг дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-21 16:35:27

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жил бүр дэлхийн шилдэг жүдочдын  чансааг гаргадаг бөгөөд эрэгтэй 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг 2205 оноогоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ.

Энэ жил Украины алдарт бөх Георгий Зантариа тэргүүлж, Монгол Улсын шилдэг тамирчдын нэг Д.Төмөрхүлэг орж, түүний араас 2014, 2015 оны ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОХУ-ын тамирчин Михайл Пулаев 2191 оноогоор жагслаа. Харин дөрөвдүгээр байрыг энэ оны дэлхийн шинэ аварга БНСУ Ан Баул 2060 оноогоор эзэлж, тавд 2010, 2011 оны дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Узбекийн дайчин бөх Ришод Собиров багтсан байна.

Д.Өлзий

Related news