МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Нутгийн хойд хэсгээр явган шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-12 10:45:53

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн хойд хэсгээр нойтон цас орж,  явган шуурга шуурч, өнөөдрөөс эхэлж ихэнх нутгаар сэрүүснэ.


ЦУОШГ-ын мэдээлснээр, нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16-+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.

 

Related news