Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-10 метр. Хүрэн бэлчир, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.