Сэлэнгийн цагдаагийн газраас архигүй баярлахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хоймор нутгийнхаа зон олон, төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд хандаж “Архи согтууруулах ундаагүй” баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.
"Аюулгүй, амар тайван амьдралын төлөө Та бид хамтдаа" хэмээн уриалж буй тус байгууллагын хамт олон Нийгэмд архидалтаас үүдэн гарах гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй, түүнээс үүсэх үр дагавар, хор уршиг ямар их хор уршигт хүргэдгийг хүмүүс ухамсарлан ойлгож байгаа хэдий ч хэрэгжүүлэхэд санаачлага дутагдаад байгааг онцолсон юм.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 11 сарын байдлаар 718 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.6 хувиар, захиргааны 21221 зөрчил бүртгэгдсэн нь өмнөхөөсөө 20.7 хувиар тус тус буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн 66.7 хувийг согтуугаар үйлдсэн байна. Иймээс аймгийн Цагдаагийн газраас “Аливаа баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээ”-г архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх, гэр бүл, ахуйн хүрээнд, үр хүүхдүүдийнхээ дэргэд хорт зуршлийг хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохоос татгалзах, зөв дадлыг хүн бүр эзэмших, үлгэрлэх, аливаа гарч болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлж, баярлан цэнгэж сурахыг онцгойлон дурдсан уриалгыг гаргаад байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг