Сирийн 7000 дүрвэгчийг Канад Туркээс авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-24 13:07:37

ЖЕНЕВА. /Anadolu/. Ирэх оны 2 дугаар сард багтаан Сирийн 7000 дүрвэгчийг Канад Туркээс авна гэдгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдэгдэв.

Ирэх оны 2 дугаар сард багтаан Канад нийт 25 мянган дүрвэгчийг Иордан, Ливан, Турк улсаас авахыг тус байгууллагын ерөнхий захирал Уильям Лейси Свинг мэдэгдсэн байна. Иорданы иргэд дүрвэгчдийн дийлэнхийг эзэлж байна.

Канадтай харьцуулбал, 2016 оны төсвийн жилд АНУ Сириэс 10 мянган дүрвэгч хүлээж авахаар төлөвлөж байна.

Одоогийн байдлаар усан болон хуурай замаар 1 сая гаруй дүрвэгч энэ жил Европт ирснийг тус байгууллага мэдэгджээ.

Газар дундын тэнгисийг гаталж чадалгүй 3700 орчим хүн живж амиа алдсан бөгөөд 1005504 дүрвэгч усан болон хуурай замыг амжилттай туулж Европт иржээ.

Газар дундын тэнгисийг гаталж 971289 хүн Европт ирсэн бол 34215 хүн Туркээр дамжин Болгар, Грек зэрэг Европын оронд ирсэн байна.

Х.Аминаа

 

Related news