Хятад Сирид 6 сая гаруй долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-24 14:48:18

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс Сирийн Засгийн газарт 40 сая юань буюу 6.2 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Сирийн сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад хэрэг, цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Валид Муаллемтой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Ван И мөн Сирийн Засгийн газар сөрөг хүчний төлөөлөгчидтэй энхийн үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд зарим бүс нутагт гал зогсоох боломжийг хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгдсэн байна.

Хариуд нь Валид Муаллем  Женевийн хэлэлцээнд оролцох сөрөг хүчний төлөөлөгчдийн жагсаалтыг Сирийн Засгийн газар хүлээж байна гэж мэдэгджээ.

Валид Муаллем Хятадын талын урилгаар тус улсад гурван өдрийн айлчлал хийхээр лхагва гарагт хүрэлцэн иржээ.

Д.Жаргал

 

 

Related news