Дорнодын мал сүрэг таван төрлөөр өслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 14:34:53

Уламжлалт мал тооллогын дүн урьдчилсан байдлаар гарлаа. Энэ жил Дорнод аймаг 1 554 862 толгой мал тоолуулж, өнгөрсөн оныхоос 161 мянган толгойгоор өсгөсөн мэдээ байна.

Аймгийн мал сүрэг таван төрлөөр өссөн бөгөөд тэмээ  4908, адуу 196330, үхэр 163554, хонь  745125, ямаа  444945 толгой тус тус тоологдсон байна. Түүнчлэн мал сүргээ хамгийн их өсгөсөн сумаар Баянтүмэн сум тодорчээ .

Б.Туяа

Related news