“Хүүхдийн Тунгаа” гавьяат эмч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-29 21:15:22

Сэлэнгэ нутгаас Монгол Улсын хүний гавьяат эмч, тэр дундаа “хүүхдийн” гэх тодотголтой гавьяат эмч төрлөө.

“Хүүхдийн Тунгаа” хэмээн олноо хүндлэгдэж, хайрлагдсан Г.Тунгалаг эмч Монгол Улсын хүний гавьяат эмч гэсэн эрхэм цолны эзэн боллоо. Тэрээр 30 гаруй жил эрүүл энхийн манаанд зогсохдоо тасралтгүй хүүхдийн төлөө, хүүхдийн эрүүл мэндийн төлөө оюун ухаан, хүч авьяасаа зориулан зүтгэжээ. Тэрээр 1984 оноос хойш аймгийн төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж, олон арван хүүхдийн амь насыг авран хамгаалсан гавьяатан билээ. Тунгаа эмч аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой эрүүл энхийн мандаандаа нүд цавчилгүй зогссоор байгаа. Түүнийг энэхүү эрхэм шагналаа гардах үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүндэтгэл үзүүлсэн байна.

Төрийн хишгээ хүртэгсэд шагналаа гардлаа

Амжилт ололт дүүрэн хуучин оноо үдэх торгон мөчид шагналын буухиа үргэлжилсээр байна. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын төрийн одон медаль гардуулах ёслол боллоо. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар гардуулсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрийн хүний нөөцийн менежер Ц.Амарзаяа, Хүдэр сумын “Хурниад Хүдэр” ХХК-ийн бригадын дарга Ю.Жигмэддорж, Алтан гадас одонгоор Цагааннуур сумын өндөр настан Т.Аюур, Сайхан сумын ЕБС-ийн багш М.Баатар, Ерөө сумын Бугант тосгоны ахмад настан С.Байший, Хушаат сумын малчин О.Галдан, Сүхбаатар сумын “Ариусахуй” бясалгалын төвийн багш Д.Наранхүү, Цэргийн гавьяаны одонгоор Алтанбулаг  сумын иргэн В.Ганболд, Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар сумын ЕББД 1-р сургуулийн багш Ц.Баярмаа, аймгийн МХГ-ын улсын байцаагч Б.Гэрэлмаа, Орхонтуул сумын хүн эмнэлгийн сувилагч Д.Лхагважав, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Л.Наранцэцэг, Шаамар сумын “МВЕЕ” ХХК-ийн захирал Т.Батжаргал, аймгийн УБХ-ийн улсын бүртгэгч Д.Цогзолмаа, Орхон сумын ахмад настан Б.Цэрэнханд, Цэргийн хүндэт медалиар аймгийн ОБГ-ын 36-р ангийн захирагч Ч.Баатарсүх нарын 75 хүн шагнагдаж, төрийн хайр хишгээ хүртлээ.

Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэгүүд тодорсоор

Энэ сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэж, төрийн үйлчилгээг ард иргэддээ хөнгөн шуурхай хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явдаг албан хаагчдаа урамшуулж, урам зориг хайрлалаа.

Шагналын хур буусан баярын энэ өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа аймгийн ИТХ-ын шагнал “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр,  аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ган-Отгон Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, аймгийн ЗДТГ-ын 2015 оны “Шилдэгийн шилдэг” ажилтнаар Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны нутгийн захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорзул шалгарч шагналын эзэд боллоо. Мөн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн эрх зүйн актын биелэлт хариуцсан мэргэжилтэн Ш.Энхмаа, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны нутгийн захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорзул, Хууль зүйн хэлтсийн Авлига, хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан Л.Баярсүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн мэргэжилтэн О.Мөнхбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүн ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нансалмаа, Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт сургалтын офицер Б.Мөнгөнцоож, Хууль зүйн хэлтсийн Төрийн архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч М.Агиймаа нар 2015 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, хэлтсийнхээ шилдгүүдээр тодорсон амжилтаар 2015 оноо үдлээ. Урам хайрласан амжилтын буухиа шинэ онд ч үргэлжлэн буухиалах болтугай.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news