Умард Солонгосын өндөр албан тушаалтан автомашины ослоор амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-30 10:36:34

ПХЕНЬЯН. /Sputnik/. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын гишүүн, Өмнөд Солонгостой хийж буй харилцааны асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн дарга Ким Ян Гон өчигдөр 73 насандаа автомашины ослоор нас барлаа гэж “KCNA” агентлаг мэдээлэв.

Ким Ян Гон нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны ойрын депутатуудын нэг байжээ.

Цэрэггүй бүс дэх Өмнөд Солонгосын цэргийн бааз руу Умард Солонгос гал нээсний улмаас Солонгосын хойг дахь байдал хурцадмал болсон. Үүний дараа наймдугаар сард болсон хоёр Солонгосын хэлэлцээнд Ким Ян Гон оролцжээ.

1950-1953 оны Солонгосын дайны дараа Өмнөд болон Умард Солонгос найрамдлын гэрээ байгуулаагүй учир хоёр улс өдийг хүртэл дайны байдалд байна.

Д.Нямтулга

 

Related news