Гадаадын банкуудад валютын гүйлгээ хийхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-30 15:05:31

МОСКВА. /RIA Novosti/. Хятадын Ардын банк /Төвбанк/ тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хэд хэдэн банканд ирэх оны гуравдугаар сарын сүүл хүртэл валютын гүйлгээ хийхийг хориглосон тухай Рейтерс агентлаг тус банкны удирдамжтай танилцсан эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилжээ.

Түр хугацаанд хориглосон гүйлгээнүүдийн дунд улс хоорондын, дотоодын болон офшор хэлцэлтэй холбоотой үйлчилгээ орсон байна. Эх сурвалжууд чухам ямар банкуудад ийм гүйлгээнүүдийг хориглосныг мэдээлээгүй аж. Хятадын Ардын банк одоогоор дээрх мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.

Энэ алхам нь Хятадын юанийн доллартай харьцах ханшийг тогтворжуулахад тус дөхөм болно гэж үзэж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Related news