Сумо бөхийн шинэ сургууль нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-31 11:59:01

Сумо бөхийн болон жүдо, чөлөөт бөх, үндэсний бөхийн ангитай “Кёкүшү бияа” нэртэй бөхийн сургууль Улаанбаатар хотноо нээгдлээ.

Кёкүшюүзан Д.Батбаярын зохион байгуулсан тус сургууль нь 7-11 насны хүүхдүүдийг хамруулан хичээллүүүлэх бөгөөд шилдэг сурагчдаа Японд үргэлжлүүлэн сургах юм. Тус сургуулийн нээлтийн үеэр Кёкүшюүзан Д.Батбаяр “Энэ сургуульдаа олон сайхан тамирчдыг бэлтгэн олимп, дэлхийн аваргын дэвжээнд гаргах зорилготой. Мөн эр хүн болох зориг хатуужил олгохоос гадна Японы дэг жаяг, хүмүүжлээр хүүхдүүдийг сургаж, бие хүн болгон төлөвшихөд нь сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна” гэж онцоллоо.

Д.Өлзий

 

Related news