Хушаатын сургууль "Хүүхдэд ээлтэй сургууль"-иар шалгарлаа

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:14:56

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.Сэнгээгийн нэрэмжит ЕББДСургуулийн хамт олон энэ онд аймгийн "Хүүхдэд ээлтэй сургууль"-иар шалгарлаа.

Тус сургуулийн хамт олон "Хүслийн шинэ жил"-ийн наадмаа хийх үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх "Хүүхдийн төлөө төв"-ийн гишүүн, багш н.Сэлэнгэ уг шагналын гардуулан өглөө. Мөн энэ үеэр "Хүүхдэд ээлтэй сургууль" болох зорилгыг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлсэн хүмүүсээ шагнаж, "Хүслийн шинэ жил"-ийн наадам угтан зарласан "Шилдэг-9" номинацийн эздээ тодрууллаа. "Шилдэг багш”-аар Л.Отгонбаяр, "Шилдэг ажилтан"-аар Ж.Бат-эрдэнэ, "Бие даан хөгжих чадвартай шилдэг сурагч"-аар 7а ангийн сурагч Ц.Цэлмэг, "Зөв дадал хэвшилтэй шилдэг сурагч"-аар 4а ангийн сурагч З.Сувдаа, "Бүтээлч сэтгэлгээтэй шилдэг сурагч"-аар 7а ангийн сурагч н.Банзрагч, "Авъяасаа хөгжүүлэгч шилдэг сурагч"-аар 6а ангийн сурагч С.Тэмүүлэн, "Зорилгоо хэрэгжүүлэгч шилдэг сурагч"-аар 5а ангийн сурагч Г.Батцэцэг, "Эелдэг харилцаатай шилдэг сурагч"-аар 11а ангийн сурагч Э.Энхбаяр, "Номын нөхөр шилдэг сурагч"-аар 10а ангийн сурагч Б.Орхонсэлэнгэ нар шалгарчээ.

Мөн "Хүүхдийн авъяасыг дэмжигч шилдэг ээж"-ээр н.Чаминцэцэг, "Номын сайн нөхөд шилдэг гэр бүл"-ээр 4а ангийн н.Номингэрэлийн гэр бүл, "Хүүхдэд ээлтэй шилдэг ААН"-ээр "Хөшөө чулуу" ХХК тус тус шалгарч 2015 оноо амжилт бүтээл дүүрэн үджээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news