Сири, Иракийг зорих гадаад дайчдын тоо нэмэгдсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-08 11:39:51

ВАШИНГТОН. /VOA/. Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд нэгдэх дайчдын урсгалыг зогсоох Өрнөдийн орнуудын хүчин чармайлт үр дүнгээ өгч байгаа хэдий ч гадаад дайчид ямар нэг аргаар дээр дурдсан улсуудыг зорьсоор байна.

“Хамгийн сүүлийн мэдээллээр, 120 гаруй орны 34 мянга гаруй иргэн “Лалын улс”-д нэгдэхээр Сири, Иракийг зорьсны 6000 орчим нь Өрнөдийн орнуудын иргэд байна. Энэ нь өмнө нь хийсэн судалгаанаас давсан үзүүлэлт юм” гэж АНУ-ын тагнуулын байгууллагын ажилтан мэдэгджээ.

2015 оны 10 дугаар сард АНУ-ын тагнуулын албаныхан, 115 орчим орны 30 мянга гаруй иргэн Сири, Иракийг зорьсны 4500 нь Өрнөдийн орнуудын иргэд байна гэж мэдэгдэж байсан билээ.

Д.Нямтулга

Related news