Хилээр нэвтэрсэн ачааны машины тоо зуу давсан хувь өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 15:59:44

Дорнод аймаг дахь Гаалийн газрын харьяа хилийн боомтуудаар нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, зорчигч, ачаа тээшийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ачааны автомашин 19307 буюу 113,5 хувь өсчээ.

Харин зүтгүүр, ачааны вагон, нисэх онгоц 5,9-47,2 хувь буурсан дүнтэй гарав. Хилээр нэвтэрсэн монгол болон гадаад зорчигчийн тоо өссөн байна. Тус газрын хэмжээнд тайлант хугацаанд 218 зүтгүүр, 1708 ачааны вагон, 370 нисэх онгоц, 13200 суудлын автомашин, 17003 ачааны автомашинд гаалийн хяналт  шалгалт хийжээ. Гаалийн байцаагч нар 54575 тээврийн хэрэгсэл, 142899 зорчигч, 1061180,6 тн ачаа, 283 илгээмж боодолд  хяналт шалгалт хийж хилээр нэвтрүүлсэн байна.

Гаалийн хяналтад эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлснээр хилээр нэвтэрч байгаа аж ахуйн нэгж байгууллагад эрсдэл тооцон сонгогдсон төлөвийн дагуу үзлэг шалгалтыг хийж хилээр нэвтрүүлж байна. Энэ нь гаалийн байгууллагын хувьд орчин үеийн дэвшилтэт ажиллагаа төдийгүй цаг хугацаа хэмнэсэн, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн ач холбогдолтой механизм юм гэж тус Гаалийн газрын удирдлага ярьж байв.

Б.Туяа

Related news