Нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан хувиараа алт олборлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн нэлээд олон газруудад иргэд хувиараа хууль бусаар алт олборлосноос бэлчээр нутгууд овоолсон шороо, хар нүх болж мал бэлчих малчид нутаглах боломжгүй болсон байдаг. Нутгийн иргэд нинжа нарын хооронд зөрчил гарч хүний амь нас ч хохирох явдал гарч байсан юм.
Тус аймгийн хувиараа алт малтагчид нэгдсэн зохион байгуулалтанд орж, 4 төрийн бус байгууллага, 40 гаруй нөхөрлөлд хамрагдан аймгийн удирдлагуудтай итгэлцлийн гэрээ байгуулснаар Бигэр сум дахь Зургаагийн карьер гэж нэрлэгдсэн талбайд олборлолт хийж биологийн нөхөн сэргээлт хийх гэрээтэйгээр 400 гаруй иргэд нэг сарын хугацаатай ажиллаж байна. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган нарийн зохион байгуулалттай ажиллаж байгаагаас ямар нэгэн зөрчилгүй ашигтай ажиллаж байгаа ажээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол