Байнгын хорооны хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 15:37:16

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлов.

Байнгын хорооны хуралдаанаар Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр төлөвлөөд байв.

Ч.Ариунболд

Related news