БНХАУ-ын гадаад худалдааны илүүдэл нэмэгдсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-13 10:29:56

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн жил БНХАУ-ын гадаад худалдааны илүүдэл нэмэгдэж, 3.69 триллион юань буюу 562 тэрбум долларт хүрсэн нь 2014 оны оныхоос 56.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ тухай гаалийн мэдээлэлд дурдсан байна.

2015 онд БНХАУ-ын экспорт өмнөх оныхоос 1.8 хувиар буурч, 14.14 триллион юань болсон бол импорт 13.2 хувиар буурч, 10.45 триллион юань болсон байна гэж Гаалийн мэдээллийн ерөнхий газар мэдэгджээ.

Өнгөрсөн жил тус улсын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оныхоос долоон хувиар буурч, 24.59 триллион юань болсон байна.

Д.Нямтулга

 

Related news