Кубад авсан хориг арга хэмжээг цуцлахыг Обама уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. Кубад авсан АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг цуцлахыг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Конгресстоо уриаллаа.
Мөн тэрбээр, Кубын Гуантанамо булан дахь АНУ-ын шорон нь зардал ихтэй, шаардлагагүй бөгөөд АНУ-ын дайснуудыг цуглуулах газар болж байна гэж мэдэгджээ.
Зардал ихтэй, хэрэгцээгүй бөгөөд АНУ-ын дайснуудыг цуглуулах газар болж байгаа Гуантанамо булан дахь шоронг хаахын төлөө ажиллах болно гэж тэрбээр мягмар гарагт шилжих шөнө хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Д.Нямтулга