Өмнөд Солонгосоос ухуулах хуудас олдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-14 14:28:32

ПАЖУ. /Yonhap/. Өмнөд Солонгосын хилийн хотууд, тэдгээртэй залгаа бүс нутгуудаас Умард Солонгосын ухуулах хуудас хэдэн өдөр дараалан олдсон тухай цагдаагийн байгуулллагаас мэдэгдлээ.

Цагдаагийнхан хуудсыг Сөүлээс баруун хойш оршдог Пажу, Ильсан болон Кёнгидо мужаас олжээ.

Хамгаалалт сайтай хилийн шугам дагуу Сөүл талаас Пхеньяны эсрэг чанга яригчаар нэвтрүүлэг саяхнаас сэргэсний хариуд Умард Солонгос ухуулах хуудас тараасан гэж Өмнөд Солонгосын тал үзэж байна.

Лхагва гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэ Умард Солонгост өгч байгаа сэтгэл зүйн энэ дайныг улам хүчтэй болгохоо амлаад, үүнийгээ  хамгийн найдвартай үр дүнтэй арга гэжээ.

Энэ сарын эхээр цөмийн туршилт хийсэн Умард Солонгосыг шийтгэх үүднээс Өмнөд Солонгос чанга яригчийн нэвтрүүлгээ сэргээсэн юм.

Х.Сарнай

 

Related news