Ганц бие амьдарч байгаа 1000 гаруй ахмад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХүн амтай холбоотой зарим үзүүлэлтийг 2015 оны эцсийн байдлаар гаргаснаа аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
2015 оны байдлаар Дундговь аймагт 182 гэр бүл шинээр бүртгүүлж, 19 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлтээ цуцлуулсан гэр бүлийн тоо урьд оныхоос 51 хувиар буурчээ.
2015 оны жилийн эцсийн байдлаар тус аймагт бүтэн өнчин 32, хагас өнчин 438 хүүхэд байгаа бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнчин хүүхдийн 5.1 хувийг 0-4 насны, 21,3 хувийг 5-9, 36 хувийг 10-14 насныхан эзэлж байгаа бол 37.6 хувь нь 15- аас дээш насны хүүхдүүд байна.
18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 938 иргэн байгааг нь өмнөх оныхтой харьцуулахад 24 хувиар буурсан байна. Өрх толгойлсон иргэдийн 88 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол мөн ганц биеэр амьдарч байгаа 1015 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1837 иргэн байгааг мэдээллээ.
Дундговь Т. Отгонтуяа