"Mongolia Mining 2016" үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын уул уурхайн "Mongolia Mining 2016" үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 6-8-нд Улаанбаатар хотод 6 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдах юм.
"Мongolia Mining 2016" олон улсын уул уурхайн үзэсгэлэн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээний хувьд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК, Олон улсын үзэсгэлэнгийн товчоотой хамтран зохион байгуулах юм байна.
Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 120 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах аж.
Н.Туяа