ЗГҮЦ 288 ширхэгийг хоёрдогч зах зээлд арилжав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 15:20:32

Өчигдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 10 хувьцаат компанийн нийт 6,579 ширхэг хувьцаа арилжжээ.

Мөн 288 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж, нийт 53,445,741.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.   

Энэ өдөр MSE ALL индекс 862.38 нэгж болж 0.13%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,452,736,985,261.18  төгрөг болов.

Б.Туул

Related news