Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-17 11:18:07

Аргын тооллын 1 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 8. Шийдэм одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян омын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам болох, багш шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг далллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг, бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Related news